9-р сарын 18 ны өдөр болсон Афганистаны парламентын сонгуулийн хэдэн арван  мянган сонгогчдын тоологдоогүй санал  Тусгаар тогтносон сонгуулийн комиссийн “нөөцийн” хайрцагнаас гарчээ.  Риа Новости агентлагийн мэдээлсэнээр саяхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дээрх  мэдээллийг Афганистаны Сонгуулийн ерөнхий хорооны дарга Нур Мохаммад Нур баталлаа. Түүний хэлснээр бүс нутгийн сонгуулийн хорооны ажилтнууд тооцогдоогүй сонгуулийн хуудсыг 511 сонгуулийн санал авах төвөөс олж авчээ. Үүний зэрэгцээ Афганистаны парламентын сонгуулийг тойрсон шуугиан одоо болтол үргэлжилсээр байна.