АНУ нь дэлхийн валютын гол нөөцийг эрхэлдэгийн хувьд  макроэдийн засгийн илүү хариуцлагатай бодлого явуулах ёстой гэж БНХАУ үзэж байна. Энэ тухай өнөөдөр Бээжинд болсон  “их хорь” болон Ази-номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганд зориулсан  хэвлэлийн хурал дээр БНХАУ-ын сангийн сайд Жу Гуаньяо мэдэгдлээ. АНУ 600 тэрбум долларыг гүйлгээнд оруулж дотоодын асуудлаа шийдвэрлэх  гэж байгааг Жу Гуаньяо энэ бол бусад орны эдийн засагт ноцтой цохилт болно гэж анхаарууллаа. Үүний өмнө Орос улсын Сангийн орлогч сайд Дмитрий Панкин онцлохдоо, Вашингтон мөнгөний жинг нэмэгдүүлж өөрийн дотоод асуудлыг шийдвэрлэснээр дэлхийн хэмжээний асуудлыг гаргахад хүргэж байна.