Ерөнхий сайд Владимир Путин  «Рено» шинэ болид - машинаар явж үзлээ. «Рено» шинэ болид  урьдчилан бэлтгэсэн замаар явав. Хувцас тоноглол нь ч Формула уралдаанд оролцогчийнхтэй адилхан байв. «Формула-1» уралдаанд оролцож буй оросын Виталий Петровын болид яг адилхан билээ.   Еренхий сайд уралдааны машинаар явахынхаа өмнө заавар зөвлөгөө авсан. Багийн мэргэжилтнүүд машины ажиллагааны өвөрмөц зарчим, жолоодлогын онцлогийг тэмдэглэн хэлсэн юм. Ерөнхий сайд урьд нь Волга, Лада-Калина  зэрэг суудлын машин туүүнчлэн мотоцикл, бүр нисэх онгоцоор явж үзсэн учир  харьцуулах боломжтой байв.  Сүүлийн үед тэрбээр СУ-27 сөнөөгч онгоц, ба гал сөнөөх БЕ-200 усан дээр буух нисэх онгоцоор явж үзсэн билээ. Путин бараг 40 жил машин жолоодож байна.  Зөвлөлтийн «Запорожец» машин нь анхных байжээ. Болидоор явахынхаа өмнө тэрбээр сэтгэгдлээ илэрхийлэн хэлэхдээ: «Болид зай муутай байна. Миний «Запорожец» илуу том зайтай байсан» гэв.  Ерөнхий сайд цагт 240 км хурдтай давхисан юм.  Сочи хотын Имеретинская хөндийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн жилийн дараа бий болох замаар «Формула-1»  уралдааны жинхэнэ дээд хурдад хүрч болно. Энэ нь тийм уралдааны оросын анхны зам болох юм. Краснодар хаягаарын төлөөлөгчид шинэ замаар уралдах тухай хэлэлцээрт цуврал уралдааны эзэн Берни Эклстоунтэй  10-р сарын дундуур гарын үсэг зурсанаар. Орос улс 2014 оноос 2020 оныг дуустал уралдааныг зохион явуулах эрх эдлэв. Хэлэлцээрийн хугацааг бас 5 жилээр сунгаж болно. Энэ уралдаан бол Олимпийн наадам болон хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний дараа ордог спорт билээ. «Финам Менежмент» нэгдлийн  захирал Сергей Хестанов  «ОДХ» радиод ярилцлага өгөхдө  өөр нааштай хэд хэдэн  талыг дурдав.  «Формула-1» уралдааныг Краснодар хязгаарт зохион явуулах нь  оросын өмнөд нутгийн аялал жуулчлал, спортын байгууллагуудын үйл ажиллагаанд нааштай үр нөлөө үзүүлэх юм. Түүнээс гадна  «Формула-1» уралдааныг  телевизийн маш олон компани дэлхий даяар цацаж байна. Энэ нь Оросыг дэлхий даяар сурталчилхад туслах зар суртчилгааны талбар бий болно гэсэн үг. «Формула-1» уралдаан маш олон зочдын сонирхолыг  татаж байгаа учир  зочид буудлуудын орлого нэмэгдэнэ. Оросын шинэ зам спортын энэ төрлийг илүү өргөн дэлгэрүүлэхэд  туслана гэд Сергей Хестанов хэллээ.  Монте –Карло дахь уралдааны эртний үеийг жишээ болгон дурдлая. 4 сая гаруй хүн жил дутам тийшээ очдог.  Зар суртчилгаанаас  бараг 1 тэрбум доллар олж байна.