Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москва хотын замын бөглөрөөг хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих  асуудлын нэгд үзэн 2015 он хүртэл хэрэгжих холбооны улсын тээврийн системийн хөгжлийн хөтөлбөрт  орууллаа. Кремлийн хэвлэл-мэдээллийн албаны мэдээлсэнээр Төрийн тэргүүний Засгийн газар өгсөн ийм шийдвэр нь саяхны замын асуудлаар болсон хуралдааны дүнгээс үүдэлтэй юм байна. Москвагийн Засгийн газар болон Москва мужаас замын бөглөрөөг  шийдвэрлэхтэй холбоотой  цогц санал боловсруулж ирүүлсэнийг ерөнхийлөгч дэмжиж захирамж гаргав. Тухайлбал, Улсын байгуулагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах юм. Энэ нь оргил цагийн үед тээврийн ачааллыг багасгахад чиглэгдсэн аж.