Иокогамагийн Ази-номхон далайн эдийн засгийн их чуулганы үеээр  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм. Тэд олон улсын болон бүс нутгийн, эдийн засгийн, хоёр улсын бизнесийн салбарт хамтран ажиллах төслүүдийн талаар ярилцана.  Энэ тухай Орос улсын ерөнхийлөгчийн  туслах Аркадий Дворкович өнөөдөр мэдэгдлээ.  Тэрээр нэмж хэлэхдээ “ Орос улс энэ уулзалтын ирээдүйг өөдрөгөөр харж байна гэв.   Хоёр ерөнхийлөгч нь Орос-америкийн бизнест  нэмэлт дохио өгнө байх гэж бодож байна “гэв. Тэр цааш нь хэлэхдээ Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хэлэлцээрт гайхалтай дэвшилтэнд хүрсэн гэв .