Сирийн нийслэл Дамаскад олон улсын XVIII дахь кино наадам өчигдөр орой нээлтээ хийв. Дэлхийн кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулж, шагналд дарагдаж , нэр алдар  нь цуурайтсан олон нэр цутан цугларсаны дотор оросын нэрт жүжигчин, найруулагч Владимир Меньшов оролцож байна. Тэрээр тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байгаа юм.  Дамаскийн кино наадамд 26 орны  нийт 220 кино оролцож байгаа аж. Уралдааны үндсэн хөтөлбөрт нийт 24 кино багтсан байна.  Орос улсыг Алексей Погребскийн “Энэ зуныг би хэрхэн өнгөрөөв” кино төлөөлж байна. Уг кино нь Берлины кино наадамд дээд шагнал , Лондонгийн 54 дэхь кинонаадмын тэргүүн шагналаар тус тус шагнагджээ.