"Хунт нуурууд” ийм сайхан  нэртэй байгалийн паркийг анх удаа Эрхүү мужийн нутагт байгуулахаар шийдвэрлэжээ. Цэвэр тунгалаг усаараа  Байгаль нууртай  зүй ёсоор  өрсөлдөх   Тайгын  үзэсгэлэнт буланд нууцгай орших  энэ газар оросын дуут-хун шувууд  ирж өндөглөдөг хамгийн өмнийн нутаг аж.   Дуут- хун нэрийг эдгээр эрхэмсэг цагаан шувууд нисч байх үедээ хүчтэй гаргах дуу хоолойгоороо хүртжээ. Бидний мэдэх нөгөө “Хунгийн дууль “дуу чухам эндээс үүдэлтэй гэлтэй. Холоос сонсогдох тэдний дуу нэг л уйтгартай, өрөвдөмөөр санагдана.Байгалийн парк нь Байгаль нуурын баруун эргийг даган оршино. Байгаль нуурын өмнөх хонхорт үзэсгэлэнт байгалийн дунд  “Ойрын”,  “Холын ” гэх  хоёр нуур бий. Энэ тухай “Оросын дуу хоолойд” Эрхүүгийн Оросын хөдөө аж ахуйн академийн академч, биологийн ухааны доктор Петр Наумов ингэж ярьлаа.  Байгалийн хувьд уулархаг, Швейцарын Альпын нуруутай  төстэй, нөгөөтэйгүүр энэ бол ердийн тэгш тал газрын нуур. Эдгээр нууруудад, ялангуяа “Ойрын” нууранд жил бүрийн намрын цугларалтад дуут- хун шувууд ирдэг. Энэ   чухал үзэгдэл нь 15 жилийн өмнө хун шувуудын  нутгаа солих үед болсон.  Тэд урьдын адил нэг, хоёр хоногоор биш , харин 9-р сарын дунд үеээс эхлээд нуур хөлдөтөл байх болсон юм. Тэд үр төлөө өсгөн бойжуулж  дуусаад нисдэг. Тиймээс хун шувуудын 10-15 болон түүнээс дээш хувь нь “муухай дэгдээхэйнүүд” байдаг юм. Тэд энэ үед муугүй нисч сурсан байдаг. Тэдний биеийн өнгө нь саарал эсвэл бохир хүрэн өнгөтэй байдаг. Нуурын усанд орж тэдний өд сөд гуужиж, жигүүр ургаж алс нутаг руу нисэн одно. Дуут-хунгуудад “Ойрын” нуур таалагдсанаас тэд энэ нуурыг өөрсдийн гал  тогоо болгожээ. Нуурын  болор тунгалаг ус загас жараахай, амьтан ургамлыг эс нууна. Гайхалтай сайхан юм гэвэл  цэлмэг сайхан өдөр энд хуран цугларах хун шувуудын найр. Ойролцоогоор таван зуу орчим цагаан хун нэг дор хүүрнэн, шуугилдах нь юутай сайхан !Байгалийн паркийн нутаг дэвсгэрт байдаг  20 орчим  төрлийн шувуу, хөхтөн амьтан  Орос улсын Улаан номонд оржээ. Нуурын усанд  өөр хаа ч таардаггүй  ер бусын биетэн, загас хүртэл  байдаг байна. Дургань гэдэг загас энд л байдаг гэнэ. Тэр нь гоц сайхан амттай. Загас судлаачид энэ загасыг тайгын борооны уснаас бусад төрлийн загасны дундаас гарч ирсэн шинэ төрлийн загас гэж үздэг байна.  Энэ сайхан “Хунт нууруудыг” үзэх  хүсэлтэй  жуулчдад   үзэх өргөн  боломж бий. Байгалийн  паркийн ойролцоо алдарт  Байгаль-Амурын төмөр зам явж өнгөрдөг юм. Тайгын байгалийн дархан цаазат газар руу тохилог галт тэргээр ирж болно.