Хятад улсын “Чанъэ-2” судлагаа-шинжилгээний хиймэл даалгавраа дуусгаад амжилттай буцаж ирлээ. Саран дээр очсон хиймэл дагуул орчны болон сарны гадаргууны зургийг авч ирсэн аж. Энэ тухай тус улсын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн оролцсон Батлан хамгаалахын  яамны хүндэтгэлийн ёслол дээр албан ёсоор зарласан байна. Тэрээр өөрийн биеээр хиймэл дагуулын авсан сарны гадаргууны зургийг үзүүлж байв. Зураг дээр байгаа газар 2013 онд  саран дээр явагч буухаар төлөвлөж байгаа юм. “Чанъэ-2”нь  сансарт 10-р сарын 1нд буюу БНХАУ-ын байгуулагдсан өдөр сансарт хөөргөжээ. Анхны хиймэл дагуулыг  2007 оны 10-р сард хөөрчээ. Тэр дэлхийн тойрог замд 16 сар ажилласан байна. Үүний дүнд сарны гадаргууны гурванхэмжээсний зургийг зохиожээ.  Хоёр дахь шат нь 2013 онд саран дээр явагч төхөөрөмжийг хүргэх юм. Дөрвөн жилийн дараа өөр нэг төхөөрөмж их газар дээр сарны чулуулаг тунамалын загварыг авчирна. Харин хятадын сансарын нисгэгчид 2020 онд нисэхээр төлөвлөж байна.