Өмнөд Курилын арлын асуудлыг хурдан шийдвэрлэх ирээдүй харагдахгуй байна гэж Япон улсын ерөнхий сайд Наото Кан мэдэгджээ. Тэрээр Москватай яриа хэлэлцээ хийх аргыг өөрчлөх тухай асуудлаар өнөөдөр парламентын доод танхимд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үүнтэй нэгэн зэрэг Япон улсын ГХЯ-ны сайд Сейзи Маэхара - Москвагийн Өмнөд Курилыг эдийн засгийг амжилттай  эзэмшиж байгаа нь түүний хэлэлцээр дээрх байр суурийг нэмэгдүүлж байна гэсэн ойлголт өгөв. Дмитрий Медведевын саяхны арал дээр хийсэн богино хугацааны айлчлал  Японы элчин сайдыг Москвагаас татхад хүргэсэн юм. Орос улс Курилын цувааны тусгаар тогтносон дөрвөн арлыг Дэлхийн хоёр дугаар дайны эцэст авсан юм.