Япон улсын Элчин сайд Масахару Коно ням гаригт Москвад эргэж ирлээ.  Ерөнхийлөгч Медведевын Кунашир аралд айлчилсаны дараа эх орон руу гаа дуудагдсан юм.  Орос улсын ерөнхийлөгчийн  Өмнөд Курилд хийсэн айлчиллыг японы тал эмзэг хүлээж  авсан . Тэд өмнөд  Курилын арлуудыг маргаантай газар нутагт тооцдог.  Орос улсын ерөнхийлөгч өөрийн орон нутгаар хийх айлчлалаа бусад орнуудтай зөвлөлдөх албагүй гэж Кремлээс албан ёсоор мэдэгдсэн. Курилийн Өмнөд хэсгийн  4 аралд Япон улс санаархаж байгаа юм.  Тэдгээр нь ЗХУ-д Дэлхийн хоёрдугаар дайны эцэст шилжсэн бөгөөд, НҮБ-ын дүрэм, олон улсын баримт бичгээр баталгаажсан  юм.