Хятадын Гуанжоуд нийтийн тээврийг түр зуур үнэгүй болгох шийдвэрээс татгалзлаа.  Дээрх сонирхол татах төслөөс татгалзах болсон явдал нь  зорчигдын хэт их  ачаалалтай тулгарсантай холбоотой аж. 11-р сарын 12 -27 ны өдрүүдэд болох   Азийн Олимпийн тоглолт Гуанжоуд болох юм.   Тус тоглолтод 12 мянган тамирчин, хэдэн зуун мянган үзэгч ирэхтэй холбогдуулан хотод хувийн унаа хэрэглэхэд хязгаарлалт тавьсан байжэээ. Хотын замын ачааллыг хөнгөлөх үүднээс эрх баригчид 11-р сарын 1-нээс олимпийн тоглолтуудыг дуустал нийтийн тээврийг үнэгүй болгосонд хотын тээврийн ачаалал эрс нэмэгдсэн тул эрх баригчид арга буюу шийдвэрээ өөрчлөхөд хүрчээ.