Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд хурдан эдгэрч уран бүтээлдээ буцаж орохыг хүссэн.  Үүний өмнө ерөнхийлөгч өөрийн микроблог дээрээ сэтгүүлч рүү халдсан  гэмт хэрэгтнүүд олдох ёстой бөгөөд шийтгүүлэх ёстой “ гэж бичсэн байв, Сануулахад:  оросын нөлөө бүхий нэртэй ажил хэрэгч сонины нэг  “Коммерсантын” сэтгүүлч өнгөрсөн шөнө ясны олон хугаралттай, тархины гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж хагалдгаанд орсон. Одоо түүний биеийн байдал хиймэл комын байдалд байна. Олег Кашин 30 настай.  Түүнтэй болсон явдлыг мэргэжил нэгт нөхдүүд нь  Кашины ажил мэргэжилтэй холбон үзэж байна. “Коммерсантад” тэр улс төрийн бодлогоор дагнаж байсан.  Залуу сэтгүүлчийн анхаарлын төвд жагсаал цуглаан , эсэргүүцлийн арга хэмжээнүүд, залуучуудын улс-төрийн хөдөлгөөн болон Орос улсын экстремизмын сэдэв ч байжээ. “Коммерсант”сонины ерөнхий редактор Азер Мурсалиев халдлагын шалтгааныг ийнхүү үзэж тайлбарлаж байна.Энэ бүхний цаана хэн зогсч байгаа гэдгийг мэдээж хэрэг хэлэхэд хэцүү. Нэг зүйл тодорхой .Энэ бол үнэнээс айж эмээсэн хүмүүс хийсэн нь тодорхой. Тэд нийгмийн хяналтаас  айж, нийгэм тэдний муу муухайг  мэдчихвий гэснээс  ийм арга заль хэрэглэж байгаа нь тодорхой юм. Сая гарсан энэ гэмт хэрэг сэтгүүлчид рүү халдсан харамсалтай жагсаалтын үргэлжлэл. Дуулиант хэргүүдээс 15 жилийн өмнө алуурчдын гарт амь үрэгдсэн нэрт сэтгүүлч Владислав Листьевын хэрэг, 2004 оны 6-р сард амь үрэгдсэн  “Форбс” сэтгүүлийн ерөнхий редактор Пола Хлебникова, 2006 оны 10- р сард “Новая газета “ сонины тоймч Анна Политковская нарын хэргийг санахад хангалттай. Өнөөдрийг  хүртэл дээрх хэргүүдийн эзэд тогтоогдоогүй байна. Тиймээс оросын сэтгүүлчид Олег Кашины хэргийг мөрдөх  ажлыг эрх баригчдад болон ерөнхийлөгчид хандаж уриалга гаргасан юм.  Түүгээр ч барахгуй сэтгүүлчид рүү халдсан  хэргийг хүндрүүлж үзэхийг тэд  шаардаж байна- гэж Олон нийтийн танхимын гишүүн ,  “Московский комсомолец “ сонины ерөнхий редактор Павел Гусев.Олон нийтийн танхим нэг ч удаа сэтгүүлчид рүү халдсан асуудлаар болон тэдний үйл ажиллагаанд саад хийж буй хүмүүсийн талаар ямар нэгэн  хуулийг чангатгахаар  талаар асуудал тавьж байгаагүй билээ. Бид шийтгэлийг цагрдаагийн ажилтны болон төрийн албан хаагчид руу халдахад хэрэгжүүлэх тийм шийтгэлтэй тэнцэтгэж ярьж байна.  Өнөөдөр сэтгүүлчид  нийгмийн хүнд хариуцлагатай ажил хйиж байна. Тийм учраас дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг үүнтэй холбож үзэж болох юм. Манай радиостанцад зориулж  Олон нийтийн танхимын гишүүн , Москвагийн хүний эрхийн товчооны тэргүүн Алдександр Брод ярилцлага өгсөн юм. Тэрээр сэтгүүлчдийн халдлагад өртөх явдал практик дээр байнгын болоод байна. Ийм байдлыг цаашид хэрхэвч гаргаж болохгуй гэж тэр үзэж байна.Хэвлэл мэдээлэл гэдэг бол 4 дэхь засаглал юм. Тэр нь эрх баригчдын  өмнө байнга авилгатай холбоотой,  гэмт хэрэгтэй холбоотой, улс орны хөгжилтэй холбоотой  хурц асуудлуудыг гаргаж  тавих ёстой. Гэтэл тэд хамгаалалт үгүй байна. Тэдний амыг   байнга барьж байна. Хэвлэл мэдээлэл дан ганцаараа үүнтэй тэмцээд дийлэхгүй ш дээ. Тэднийг байнга сүрдүүлж байна. Олон нийтийн танхимд бид нэг бус удаа сэтгүүлчид рүү халдлага хийж байгаа талаар ярьсан. Сэтгүүлчид рүү халдсаныг ВИП- персон руу, улс төрчид руу халдсантай  адил хариуцлагад тооцох тогтолцоонд орох шаардлагатахй байна.  Сэтгүүлчийн амь насанд халдсан, мэргэжлийн үйл ажиллагаа руу халдсан  ямар ч халдлага хүнд гэмт хэрэг. Эрх баригчид энэ тухай мартаж болохгуй ба үргэлж энэ тухай ярьж байх нь зүйтэй.Ташрамд хэлэхэд  Орос улсын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах газраас “Коммерсант” сонины сэтгүүлчид халдсан явдлаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүд  20 жилийн  ял авах  магадлал байна. Ерөнхийлөгч Дмитрий Медведевын захирамжаар уг хэрэг Ерөнхий прокурорын  болон Орос улсын Дотоод хэргийн яамны онцгой хяналтан дор байна.