АНУ-ын санхүүгийн эрх баригчдын “мөнгө хэвлэх машиныг” залгах шийдвэр дэлхийн эдийн засагт аймшгийн хохирол учруулна. Хөгжиж байгаа орнуудын зах зээл рүү задран урсах “хямдхан “ тэдгээр мөнгөний хажуугаар төсвийн засгийн бөдлого явуулдаг орнууд яах аргагуй хүнд байдалд орно. Өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлэхээр АНУ башир арга хэрэглэхээр болжээ. Улсын өрийг ямарч үнэ цэнэгүй мөнгөөр төлж авахыг зорьж байна. Энэ оны хоёрдугаар хагасыг дуустал америкийн эдийн засагт 600 тэрбум будаг нь ханхалсан доллар орж ирнэ. Энэ алхамыг зөөллөж хэлбэл маргаантай алхам. Энэ тухай “Оросын дуу хоолойд” санхүүгийн шинжээч Михаил Мамута ингэж ярьлаа.  АНУ-ын Холбооны нөөцийн систем, Сангийн яам хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг шавдуулах янз бүрийн арга чарга хайж байна. Ингэхдээ тэд удаан хугацааны үнэт цаасыг худалдаж авах механизмыг ашиглаж байна. Ингэснээр  сангийн яам өөрийн үзэмжээр мөнгийг  татах , нэмэлт мөнгөн тэмдэг бий болгоно.  Мэдээж ийм  байрлал хангалтгүй. Чухамдаа авч байгаа  эргэлтэд орох нэмэлт мөнгө нь одоогийн шаардлагыг хангаж дийлэхгүй.  “Ийм маягийн “мөнгөний тарилга”  нэг талаас асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл нөгөө талаас  маш их аюултай. АНУ-ад өөрт нь  болон бусад орнуудад хөнөөлтэй алхам. Энэ тухай Санхүүгийн зөвлөлийн компаний удирдагч “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа  онцлон тэмдэглэв.  Мэдээж хэрэг ханшны уналт хүчтэй явагдана.  Түүгээр ч барахгуй дэлхийн санхүүгийн систем унана. Яагаад гэвэл тэр гүйлгээнд орсон их мөнгөний эмисс маш их хортой нөлөөтэй. Энэ тохиолдолд АНУ нь өөрийн дотооддоо тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд бусдыг чирж байна. Бусад яана тэдэнд огт хамаагүй, бусад руу тэд нулимж байна. Ер нь бол хямралыг үүдээд гарч буй тулгамдсан асуудлын нэг бол  энэ-    дэлхийн санхүүгийн байдал, үндэсний улс-төрийн шийдвэр хоорондын сөргөлдөөн. Энд гол асуудал зөвхөн долларын ханш унаж үндэсний валютын ханш тогтворжиход байгаа юм биш. Харин энэ бүхэн эдгээр орнуудаас гадаадад гаргаж байгаа бараа таваарын үнэ төлбөрт тааламжгүй нөлөөлж, хөрөнгийн биржийн бооцоо, түүхий эд, үл хөдлөх хөрөнгөд ч бас нөлөөтэй болох юм. Эцэст нь мөнгөний хатуу бодлого явуулахыг зорьсон тэдгээр ялагдал хүлээнэ.  Тухайлбал, Европын Холбооны орнууд төсвийн хэмнэлттэй холбоотой нийгмийн хүнд үеийг даван туулж байна .   Түүгээр ч үл барам уламжлал ёсоор Вашингтоноос өөрсдийн валютын ханшийг бууруулахгуй байлгахыг уриалдаг.  Үүнтэй яаж санал нэгдэхийг тэдний Санхүүгийн нөөцийн системийн алхам буюу долларыг үнэг цэнэгүй болгох энэ алхам. Ойлгомжгүй юм энэ. Гэхдээ америкийн эдийн засгийн жорын жинхэн үнэ цэнэ ойлгомжтой байна.