Азербайжанд парламентын сонгууль тайван байдалд болж байна. Ямар нэгэн зөрчил гараагүй гэж ажиглагчдын тэргүүн,  Тусгаар тогтносон орнуудын хамтын нийгэмлэгийн орнуудын төлөөлөгч Сергей Лебедев  мэдэгдлээ.  Санал хураалтын явцыг орон нутгийн  нийт 47 мянган,  гадаадын 1000 гаруй ажиглагчид хянаж байна.  Хамгийн түрүүнд саналаа өгөхөөр ирсэн хүмүүсийн   дунд  тус улсын ерөнхийлөгч Ильхан Алиев, ерөнхий сайд Артур Расизаде, тус улсын парламентын тэргүүн Октай Асадов  нар байлаа. Үндсэн хуулийн дагуу мажоритар системээр  нэг  танхимын    125 суудлын төлөө санал өгөх юм. Сонгууль 5 жилд нэг удаа ням гаригт болдог аж. Энэ жилийн сонгуульд  700 нэр дэвшигч өрсөлдөж байна.