Орос улсад  цэргийн алдрын өдрийг тэмдэглэж байна. Улаан талбайд 1941 оны  11-р сарын 7 нд болсон түүхэн жагсаалд зориулсан хүндэтгэлийн марш боллоо. Тэр үед фашистын цэргүүд Москвагаас 30 км зайд хүрч ирээд байсан юм. Гэсэн ч баатарлаг  дайчдын жагсаал хүмүүст итгэл үнэмшил, урам зориг өгсөн юм.  Өнөөдөр Улаан талбайн жагсаалд тэр үеийн 40 ахмад дайчин оролцож морьт цэргийн,  хүндэт харуулын, цэргийн албатнуудын жагсахыг тэд сэтгэл догдлон харж байлаа. Баярын жагсаалд зөвлөлтийн цэргийн техникийн бахархал  алдарт Т-34 танк, “Зис” . “Эмка”  машин , 37 мм –ийн их буу болон цэргийн техникийн цуваа оросын цэргийн техникийн сүр жавхланг илэрхийлэн явж өнгөрлөө.