Дэлбэрэх аюултай илгээмжийг олон нийтэд  бүр тэр тусмаа  хэд хэдэн орнуудын тэргүүнүүдэд: Франц, Герман, Итали болон, Грек улс дахь гадаадын Элчин Сайдын  Яамнуудад   илгээсэн нь европчуудыг терроризм заналхийллийн эсрэг аюулгүй байдлын системийг шинээр бий болгоход  хүргэлээ. Герман улсын санаачлагаар Европын Холбооны Дотоод хэргийн сайд нар ирэх долоо хоногоос агаарын шууданг ашиглан  бөмбөг халдлага гарах аюул заналыг арилгах  нэгдсэн  хөтөлбөрийг яаралтай нэвтрүүлэхийг  хэлэлцэнэ.  Брюссельд энэ асуудлыг шинжээчдийн хэмжээнд хэлэлцсэн байна.  Хурлын  дүнгийн талаар Европын Холбооны  орлогч дарга Сиим Калле тэмдэглэхдээ: «Ердийн хяналтын арга хэмжээг нэмэгдүүлэхээс илүү  тагнуулын мэдээллийг үндэслэн гарч буй эрсдэлүүдэд дасан зохицох шаардлага урган гарч байна.  Ангела Меркелийн  канцлерийн албанд  тэсрэх бодистой илгээмж илрүүлсэний дараа улс  даяар  аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээний тухай ширүүн маргацгаасан. Террористууд байгаа юм уу аль эсвэл бөмбөг байгаа бол  онгоцыг шууд  устгая ч гэх санал ч гарч байлаа. Мэдээж хэрэг, иймэрхүү  тэмцлийн арга барил эрс тэс, тул  нухацтай  хэлэлцэх нь чухал юм.  Гэхдээ энэ нь «шуудангийн халдлагаас» үүдэлтэй  европчуудын    ирсэн аюулын дохио.   Европын Холбооны Дотоод хэргийн сайдуудын хэлэцэх асуудлуудыг хангалттай биш гэж Орос Улсын ШУА-ийн герман судлалын төвийн тэргүүн Владислав Белов «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү хөнджээ.  Германы талаас халдлагатай  тэмцэх асуудлыг  Европын хамтын нийгэмлэгийн хэмжээнд тавьсан. Харин 27 орны хэмжээнд холбогдох байгууллагатай хирнэ  Европол, Евроюст гэсэн ч энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Олон улсын хамтын ажиллагааны асуудал энд хэрэгтэй.  Хэрвээ дэлбэрэх аюултай тодорхой нэг асуудлыг тайлбарлах юм бол юуны өмнө бүх дэлхийн орнуудын шуудангаар явуулж буй илгээмжүүдийг  нэг мөр болгож ,  жигдрүүлж, шуудангаар явуулах журам боловсруулахад зөвхөн зорчигчдын төдийгүй  ачааны тээвэрлэлтийг бас хамруулах нь зүйтэй. Холбогдох технолог нь байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд хилээд хэмжээний хөрөнгө шаардлагатай аж. Гэхдээ өнөөдөр терроризмийн тухай  бүхэлд нь ярих нь зүйтэй юм.  Өнөөдөр хэлэлцэх асуудал бол үндэсний экстремизм болон терроризм гэж юу юм бэ? Олон улсын терроризм гэж юу вэ?  Миний бодлоор бол дэлхийд энэ бүх ойлголт хоорондоо орооцолдоод явчихсан , бие биенээсээ хамааралтай болсон учраас нэгийг нь нөгөөхөөс ялгахад хэцүү болжээ. Энэ чиглэлээр  маргах шаардлагатай юм.  Тэгсэн цагт нэг талаас нийгэм холбогдох аюул заналыг  урьдчилан илрүүлж, нөгөө талаас гадаад аюул заналыг урьдчилан харах боломжтой болно. «Грекийн» бөмбөгнүүдтэй холбоотой шуугианы өмнөхөн Англи, Дубайд  Йеменээс АНУ-руу илгээсэн илгээмжинд минжүүлсэн илгээмж явуулсан байсан.  Баасан гаригт Аравын хойгийн Алькаида бүлэглэл уг илгээмжийг явуулснаа  хүлээсэн. Аюул юунд байна вэ гэвэл ямарч экстремист бүлэглэл  үүнээс санаа авч   болоход оршиж байгаа юм. Энэ тухай «Оросын дуу хоолойд» Үндэсний стратегийн зөвлөлийн ерөнхий захирал Валерий Хомяков ингэж ярьлаа: «Тэсрэх бодис агуулсан сүүлийн үеийн  илгээмжтэй холбоотой үйл явдлууд  нь нийгэмийг бусниулж, айдас түрүүлэх  гэсэн   террористуудын шинэ арга юм. Ингэхдээ тэд нэг их хүч чармайлт, хөрөнгө мөнгө зарсангүй. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр тэдгээр  бөмбөг нь бага хүчин чадалтай бөгөөд илгээмж  тус бүр 10 евроны өртөгтэй бүтжээ. Харин дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн  террроризмын эсрэг ажиллагаа үүнээс олон дахин  үнэтэй байх болно гэлээ». Гэхдээ энд жаахан л цаг алдах юм бол  маш их үнэтэй цэнэтэй болно.  Ингэхдээ дан ганц шуудангаас сэрэмжлэх юм  биш.