Орос улсын ерөнхийлөгчийн энэ долоо хоногийн эхээр   Кунашир аралд аяласан түүхэн айлчлал нь Токиогийн  урьд өмнө гаргаж  байгаагүй уур хилэн, ер бусын эсэргүүцэлтэй тулгарлаа. Япон улс нь  Курилын арлуудыг, тэр тусмаа Кунашир арлыг оруулан өөрийн нутаг  дэвсгэр гэж үздэг байна. Тэрээр өөрийн Элчин сайддаа зөвлөгөө өгөхөөр Москвагаас  татсан нь 11-р сарын 13-14 өдрүүдэд Иокогама хотод болох Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дуусахаас өмнө  бараг л ирэхгүй биз.  Орос улсын эрх баригчдыг Элчин сайдаа  татсан явдал д огтхон ч барьц алдсангүй. Орос улсын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров ярихдаа: «Токиогийн энэ үйлдэл эргэлзээ төрүүлж байгаа ч, Элчингээ татна гэдэг бол Япон улсын дотоод хэрэг. Түүгээр ч барахгуй, Кремлийн эх сурвалжийн мэдэгдсэнээр Дмитрий Медведев Курилын цуваа арлуудын бусдаар нь мөн удахгүй зочилно. Тэдгээр нь Зөвлөлт Холбоот Улсад Дэлхийн хоёрдугаар дайны дүнд шилжиж ирсэн билээ. Ингэхдээ Орос улсын ерөнхийлөгчийн ирэх аялалын зорилго нь урьдын адил бүс нутгийн шийдвэрлэх асуудлуудтай танилцах явдал юм.  Тухайлбал, Орос улсын ерөнхийлөгч өөрийн интернет дэхь twitter дээр   бичсэнээр Кунаширд тэндхийн  байгалийн сайхныг биширсэн төдийгүй оросын Алс-Дорнодыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийн хүрээнд Курилд гаргаж буй санхүүжилт нь хангалтгүй юм байна гэсэн дүгнэлт хийжээ». Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын институтын Япон судлалын төвийн шинжээч Виктор Павлятенко Орос улсын ерөнхийлөгчийн Курилд  хийсэн айлчлалыг  Токио хэрхэн хүлээн авсныг «шөрмөс татахтай»  адилтган  ярьж байна: «Ази-Номхон далайн орнуудын тэргүүнүүд цугларч тулгамдсан, нийтлэг сонирхол татсан  асуудлуудыг шийдвэрлэхээр Япон улсад хуран цугларч байхад ийм явдал болж байгаа нь тус улсын нэр хүндийг бүс нутагт унагаж байна. Тэр тусмаа үүний түрүүнд хятадын талтай бас л арлуудын талаар сөргөлдөөд авсан. Харин хоёр талын цаашдын  хамтын ажиллагааны тухайд  гэвэл үүнд нэг их хохирол гарахгүй биз, яагаад гэвэл бодит зүйл буюу эдийн засгийн сонирхолууд хоёр талын харилцааны чигийг тодорхойлох болно гэж тэр хэлэв».  Орос улсын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон  улсын харилцааны дээд сургуулийн   орлогч захирал Василий Михеев «Токио, Москва хоёрын хооронд харилцаа хурцдаж байгаа нь түр зуурын  чанартай юм» гэж  үзэж байна. Гэхдээ энэ нь Орос-Японы харилцаанд шинэ түлхэц бий болгоход  харин ч бүр шалтаг болно.  Жишээ нь, гурван талын харилцааны баримт бичигт Орос улс, Япон,  АНУ хамтарч итгэлцлийн арга хэмжээг бий болгоход. Эсвэл Орос улс, Хятад, Япон гурвын дунд байж болох.  Энд бидэнд  шийдвэрлэгдээгүй  асуудлууд олон байгаа. Эдгээр нь байгалийн нөөцийг  хамтран эзэмших, далайн аюулгүй байдлыг хангах гэх мэтчилэн. Хэрэв бид энэ чиглэлээр хамтрах юм бол түр зуурын харилцаа хурцдах асуудал үгүй болж, үүнээс ямар нэгэн муу үр дагавар гарахгуй. Оросын ШУА-ийн Япон судлалын төвийн тэргүүн  Эльгена Молодякова энэ бодлыг хуваалцаж ийнхүү ярьж байна: «Япон улс ОХУ-аас Элчин сайдаа татсан явдал бол японд  оросын чиглэлийн дипломат  ховордож,  дампуурлын ирмэгт тулаад  байгааг гэрчилж байна. Хоёр  талын харилцааны түүхэнд ийм явдал гарч байгаагүй, мэдээж  янз бүрийн юм  гарч байсан, тэр ч бүү хэл  дайн дажин ч гарч л байсан. Үүнийг би японы «дипломатын урлаг» хэт доошоо орсонтой холбож үзэхээр байна». Түүний ярьсантай санал нэг байгаагаа  Александр Панов ингэж тайлбарлав: «Тэрээр Япон улсад Элчин сайд аар ажиллаж байсан бөгөөд Оросын ГХХ-нд Азийн асуудлыг хариуцдаг байжээ. Токио Дэлхийн II дайны дүнг эргэж харна гэсэн юм хэзээ ч байхгүй. Орос улс зөвлөлт-японы 1956 оны Тунхаглалыг үндэслэн  хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байсан. Япон улс үүнээс тууштай татгалзаж ирсэн төдийгүй  одоог хүртэл ийм байр суурьтай байгаа юм. Дэлхийн II  дайн зөвхөн Алс-Дорнодын хилийг өөрчилсөн юм биш,  дэлхийг тэр чигээр нь өөрчлөсөн юм. Тэгээд энэ дайны дүнг мэдээж хэн ч  эргэж харахгуй»- гэж Александр Панов онцлов.  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Кунаширт  хийсэн айлчлал нь япончуудад ямар нэгэн буулт хийх зүйл огтхон ч байхгуй гэдгийг тод томруун харуулсан ”гэж Александр Панов яриагаа төгсгөв.