Мөнхийн дурсгал” нэртэй номын танилцуулах ёслол Бээжин хотод боллоо. Уг номыг 1954-1957 онд БНХАУ-д машинүйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан зөвлөлтийн мэргэжилтэн Николай Киреевийн гэгээн дурсгалд зориулжээ. Зил заводын ажилтан Николай Киреев хятадын зүүн-хойд нутаг  Цзилинь дахь  Чанчуний анхны автозаводыг байгуулахад гар бие оролцжээ.  Тэрээр Цзянь Зэминий багш байсан бөгөөд хожим нь тэр  БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга болж дэвшисэн билээ. Хятад улсын “гурав дахь үеийн “ удирдагчид энэ номыг бичих санаа төрсөн төдийгүй уг номын өмнөх үгийг бичжээ. Цзянь Зэминь бичихдээ” Николай Киреев бол тус заводыг байгуулахад маш их хувь нэмэр оруулсан гээд тэр нь  хятадын улс , хятадын ард түмэнд халуун дулаан хандаж байсан гэж ээ”.Уг номыг тухайн цагт Чанчуньд  Николай Киреевын орчуулагчаар ажиллаж байсан  Лю Жэньвэй бичсэн байна.