Мьянма буюу Бирм улсад өнөөдөр 1989 оноос хойш анх удаа олон намын  парламентын  бүх шатны сонгууль болж байна. Санал хураалт гол төлөв ихэнх нутгаар явагдаж байгаа бөгөөд захын дүүргүүдээр засгийн эсрэг бүлэглэлүүдийн зэвсэгт мөргөлдөөн үргэлжиллж байна. Ихэнх нэр дэвшигчид нь засгийн эрх барьж буй  Эв нэгдэл ба хөгжлийн холбооны намаас болон  сөрөг хүчний  Үндэсний эв нэгдлийн намаас юм байна. Үндэсний ардчиллаын төлөө холбооныудирдагч Аун Сан Су Чжи хорь орчим жил гэрийн хорионд байгаа бөгөөд сонгуульд оролцуулаагүй байна. Парламентын суудлын дөрөвний нэг нь 1962 оноос тус улсыг удирдаж байгаа цэргийнхэнд зориулагдан нөөцлөгджээ. Гадаадын сэтгүүлчид болон ажиглагчид сонгуулийн үеээр байлцаж чадахгуй юм. Мьянмын цэргийн эрх баригчид үүнийг хорьсон байна.