11-р сарын 7 нд буюу ням гаригт АНУ болон Европ тивд халдлага гарах өндөр магадлалтай хэмээн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Томас де Мезьер анхааруулж байна. “ Ноцтой шинж тэмдэг байгаа учраас, АНУ болон Европод халдлага гарч болзошгүй” гэсэн түшмэлийн дээрх үгийг Ассошейтэд пресс агентлаг уламжилсаныг РБК мэдээлжээ.  Террористууд чухам ямар учраас энэ өдрийг сонгосныг  сайд хэлээгүй  байна. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд тэмдэглэснээр хэд хоногийн өмнө террористуудын агаарын шугамаар тэсрэх аюултай илгээмж  явуулахыг оролдсон явдал түүний болгоомжлолыг бататгаж байна гэв.