Өнөөдөр Москвагийн Улаан Талбайд 1941 оны 11-р сарын 7-ны түүхэн парадад зориулсан жагсаал болно. 69 жилийн өмнө Улаан талбайн жагсаалаас хэдэн арван км зайтай  фронт руу явж байсан юм.Өнөөдөр Москва хотын удирдлага, ахмад дайчдын байгууллагууд болон олон нийтийн төлөөлөл Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө болон маршал Жуковын хөшөөнд цэцэг  өргөнө. Нийтдээ энэ өдөр зургаан төрлийн  жагсаал, цуглаан төлөвлөгдөөд байна. Коммунист намаас Октябрийн хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан хотын төвд жагсаал, цуглаан зохион явуулах аж.