Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын Өмнөд Курилд очсоны дараа эх орон руу гаа татагдсан Япон улсын Элчин  сайд Масахиро Коно Москвад буцаж ирнэ. Өнөөдөр тэр оросын  нийслэлд буцаж ирэх тухай Киодо Цусин агентлаг мэдээлсэн байна. Орос улсын ерөнхийлагч Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт  Кунашир аралд айлчласан нь Япон улсын  эсэргүүцэлтэй тулгарсан юм. Япон улс нь Өмнөд Курилын цуврал арлуудыг өөрийн хойд хэсгийн нутаг хэмээн үзэж санархаж байгаа юм. Ташрамд хэлэхэд дээрх арлууд нь НҮБ-ын Дүрэм болон бусад олон улсын баримт бичигт зааснаар         Дэлхийн II  дайны дүнд ЗХУ –ын бүрэлдэхүүнд орох болсон юм.