АНУ-ын ерөнхийлөгч энэтхэгийн Мумбайд ирлээ. Азийн орнуудаар хийх  айлчлалаа АНУ-ын ерөнхийлөгч америкийн экспотрын байр суурийг бэхжүүлэхээр болон шинэ ажлын байр бий болгох зорилгоор энд иржээ. Цагаан Ордны тэргүүн 2008 онд алан хядагдачдын гарт амь үрэгдсэн 168 хүний дурсгалыг хүндэтгэх болно. Азийн орнуудаар хийх аялалынхаа хүрээнд ерөнхийлөгч Обама Индонези, Өмнөд Солоногосын Сеулд “Их хорийн” дээд хэмжээний уулзалт, Япон улсад айлчлах юм.  Японд Обама Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн их чуулганд оролцохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзана.