“АНУ-ын Засаг захиргаа   Орос улстай хийх  Стратегийн довтолгооны зэвсэгийн Гэрээг Сенатад батлуулах явдлыг хурдасгана. Энэ асуудал бол үндэсний аюулгүй байдлын асуудал тул  бид оны эцэс гэхэд шийдвэрдлэнэ”- гэж Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ.  Тэр хэлэхдээ уг баримт бичгийг  бид хоёр намтай зөвшилцсөн. Бүгд найрамдах нам , Ардчилсан нам хоёр дэмжиж байгаа гэв. Стратегийн довтолгооны зэвсэгийг багасгах  шинэ гэрээнд Орос улс , АНУ-ын хоёр ерөнхийлөгч дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. Дээрх баримт бичиг хүчин төгөлдөр болохын өмнө оросын парламент хоёр танихимаар  болон АНУ-ын Сенатын дэмжлэг авах ёстой юм.