Мэргэжилтнүүдийн дүгнэснээр Москва сүлжээний хакеруудын дайралтад илүү их өртөмтгий  дэлхийн хотуудын жагсаалтыг тэргүүлж байгаа гэнэ. Нью-Йорк, Лос-Анжелес хотын дараа орж байна. Дэлхийн бизнес, худалдааны хамгийн том Дубай гэхэд л наймдугар байранд явж байна. Чинээлэг, эрх дархатан бүгд л тэдгээр кибер-гэмтхэрэгтнүүдийн анхаарлын төвд байдаг байна. Банкны мэдээллийн сан ч бай, засгийн газрын  сайтаа ч бай. Гэмт хэрэгтнүүдийн дайралт гайхалтай нэвтэрдэг гэнэ. Тэдний  дайралтад ямарч хамгаалалт нэмэргүй юм. Хамгаалалтын системийг вирус, хакерын дайралт, спамаас хамгаалах дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч ”Касперскийн лабораторийн” төлөөлөгч  Роман Косичкин ярихдаа”харамсалтай нь хакеруудын хэт их идэвхи, түрэмгийлэл нь бүр тодорхой шинж тэмдэгтэй болжээ” гэсэн юм. Одоо хакерууд зөвхөн персонал- компьютер биш бүр байгууллагын сан руу орхоор, аль болох хор хөнөөлтэй программуудыг боловсруулж байна. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн бай нь  томоохон  объектууд. Бид ойрын үед ийм маягийн гэмт хэрэг нилээд өсөх байх гэж бодож байгаа. Нэг үгээр хэлбэл биднийг тахал хүлээж байна ч гэж хэлж болно. Хэрвээ 90-ээд оны үед вирусээр өөрсдйигөө зугаацуулж, бусдаас онцгойлох гэж бүтээдэг байсан одоо 2000-аад онд компьютерийн гэмт хэрэгтнүүд иргэдийн компьтерийн сангаас хулгай, залилан хийх зорилгоор мэдээлэл ашигладаг болсон одоо мэдээ, мэдээллээ “хар зах дээр” наймаалцаж, шинэ вирус төрүүлэхээр шамдацгааж байна.  Саяхан хакерууд “Касперскийн лаборатор” руу дайрсан. Америкийн  компаний  эвдэлж хаясан сайтаас антивирусны оронд хэд хэдн вирус явуулахыг оролдсон байна. Хакерудын хувьд бол ийм явуулга нь зугаа юм уу, аль эсвэл өөрсдийгөө өсч яваа ч гэж бодол төөрөлддөг байх. Саяхан Москвад арилжааны банкны сайт эвдэлсэн хакерыг барьсан.  Тэр нь  тэр банкны халагдсан ажилтан байсан. Тэрээр банкны интернет хуудсыг гацааж, харилцагчдын  тухай мэдээллийг устгаж, банкны тухай худал мэдээлэл тавьсан байсан. Тэр санхүүгийн гүйлгээ, хийх ч юм уу, харилцагчийг   дээрэмдэж болох байсан. Кибер -гэмтхэрэгтнүүд зүгээр нэг сайтыг нээж орихиод байдаггүй ,  тэд бас байгууллагуудын үйл ажиллагааг саатуулдаг, хүмүүсийн картнаас мөнгө ави, дохиоллын системийг ажилгүй болгож, зүгээр л ямарч ажлыг хамагүй зогсонги байдалд оруулдаг. Дайралтад өртсөн байгууллагуудын ажилтнууд зөвхөн хакерууд хэрхэн хүчээ үзэж байгааг л харах үлддэг. Харин дулгавартай нөгөө программмистуудад  шинэ арга зам хайх хэрэгтэй байна.