Финлянд улсад амьдардаг оросын хоёр иргэн Валентина Путконен, Римма Салонен нар Орос улсаас өөрсдийн хүүхдүүддээ улс төрийн орогнол хүсэх бодолтой байгаа аж.  Энэ тухай тэдний өмгөөлөгч Йохан Бекман мэдэгдэл хийв. Орос бүсгүйчүүдийн хүүхдүүдэд Финляндын эрх баригчдийн хандаж буйг доромжлол гээд тэр Олон улсын хүүхдийн эрх ашгийг хамгаалах хуулийг ноцтой зөрчиж байна гэв. Оросын иргэн эмэгтэй  2008 онд Финляндын иргэн Пааво Салоненээс гэр бүлээ цуцлаад өөрийн хүү Антоныг Орос улсад аваачжээ. Хэдэн жилийн дараа хүүг түүний эцэг хэдэн хүмүүсийн хамт хулгайлжээ. Ингэхдээ Финлянд улсын дипломатын оролцоотойгоор хүүг авч явжээ. Финлянд улсын шүүхийн шийдвэрээр  Римма Салонен хүүтэйгээ сард хооёр удаа л уулзах эрхтэй юм байна.  Пуконены тухайд бол Финляндын нийгмийн халамжийн байгууллагын хүмүүс түүнийг нотлогдогүй мэдээллээр эхийн эрхийг түдгэлзүүлсэн байна