Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка оросын тэргүүлэх сэтгүүлчдийн нэг  “Коммерсант” сонины сэтгүүлч Олег Кашинд балмадаар халдсан явдлыг өөрийн хяналт дор  авлаа. Энэ хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна. Бямба гаригийн шөнө Кашин Москва дахь гэрийнхээ орцны  үүдэнд  хэрцгийгээр зодуулжээ. Түүний бие хүнд гэмтэж, нилээд хэдэн газар  яс хугарч,  тархины гэмтэл авсаныг эмнэлэгт авчирсан байна. Эмч нар түүнд хагалгаа хийсэн. Урьдчилсан мөрдөн байцаалтаар   түүнийг хоёр хүн зодсоныг тогтоожээ. Түүний гар утас, мөнгө хэвээр байсан аж. “Коммерсант” сониныхон дээрх зэрлэг явдал сэтгүүлчийн ажил мэргэжилтэй холбож үзэж байна.