Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев  жагсаалын тухай хуулинд өөрчлөлт   оруулахад хориг тавьсан тухай  Кремлийн хэвлэл-мэдээллийн албанаас мэдээлэв. Тухайлбал,   Орос улсын Төрийн думаар батлагдаж, Холбооны Зөвлөлөөр сайшаагдсан тус хуулинд  Цуглааны хууль зөрчсөнийг улам хатуу болгохоор заасан юм. Ерөнхийлөгч хоёр танхимын гишүүдэд захидал  илгээж иргэдийн үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу нийтийн арга хэмжээ явуулахад чөлөөтэй хэрэгжүүлэхийг уг    хууль хүндрүүлж байгаа тухай бичжээ. Медведевын үзэж байгаагаар  дээр дурдсан ажиглалтыг тусган уг хуулийг бүрэн боловсруулж болох юм гэжээ