Михаил Саакашвилийн явуулж буй дэглэм ь  оросын эсрэг архаг тагнуул-мани өвчнөөр шаналж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам Тбилисийн ээлжит тагнуулын тухай маргааны  хариуд ийм хариулт өгч байна.  Оросын цэргийн тагнуулаар ажиллаж байсан гэх 13 хүнийг баривчилжээ. Ингэхдээ хэн, юу хийж байсныг хүртэл мэдээлэв. Радиомэргэжилтэн радиогийн нууц дуудлага хулгайлж, гүржийн бусад орнуудтай цэргийн хамтын ажиллагааны мэдээллийг дамжуулж байсан. Агаарын цэргийн нисэгч нар экипаж, онгоц болон зэвсгийн тухай мэдээллийг дамжуулж байсан. Бизнесменүүд улс-төрч, цэргийнхныг хянаж байсан гэж мэдээлсэн байна. Гүржид баригдсан тэдгээр хүмүүс оросын тусгай албатай ямарч хамаагүй. Энэ тухай  хүчний байгууллагын нэр хүнд бүхий эх сурвалж мэдэгдэл хийв. ОХУ-ын ГХЯ Гүржийн мэдэгдэлийг “суртал ухуулгын заль мэх” гэж нэрлэсэн. Гүрж улс нь “оросын заналхийллийг” улс орондоо оросын эсрэг хийрхэлийг дэмжихийн тулд ашиглаж байна.  Урвал маш  хүчтэйгээр явагдаж байгаа. Энд гайхах юм  байхгүй. Өдөөн хатгалага нь  Саакашвилийн дэглэмийн зарчим болж хувирчээ. Энэ дэгээ нь ерөнхийлөгчид цэргийн жагсаалын үеэр Гүрж улсад цэргийн аюул тулгараад байгаа тухай мэдэгдэхэд хэрэг болсон байна гэдэг нь хожим тодорхой болсон юм. Оросын тусгай албаныхан Саакашвили, Польшийн нас барсан ерөнхийлөгч Лех Качиньскийн нарын  сууж явсан машинуудыг буудсан гэх худал түүх санагдаж байна. Худал хуурмаг юмыг Варшав ч дэмжээгүй юм. Орос улстай харилцаагаа муутгаж, түүнийг Гүрж улсын  болон  гүржийн ард түмнийг дайсан болгох  нь Саакашвилийн дэглэмийн зорилго гэж Орос улсын Төрийн думын олон улсын асуудал эрхлэх хорооны тэргүүн Константин Косачёв нэмж хэлээд: «Саакашвилийн дэглэмтэй нийцэх ноёд, холбоотнууд улам багассаар.  Түүний Өмнөд Осетид (2008 оны 8-р сард) хийсэн хувилбар задран унасан гэдгийг хэн бүхэн мэднэ. Түүний хувилбар Оросын талаас заналхийлэл ирж байна гэдэгтэй юугаар ч нотлогдохгуй байгаа. Тэгэхлээр тэр хувилбараа аль болох нотлох хэрэгтэй юм байна л даа. Оросын  улстөрч Тбилисид 13 хүн баривчлагдсаныг ноцтой байдал гэж  дүгнэлээ. Тэдний дунд Гүржид бизнес хийж байсан оросын иргэд ч байгаа. Үүнтэй холбогдуулаад Константин Косачёв мэдэгдэхдээ: энэ өдөөн хатгалгыг явуулсан хүмүүс  Орос улс иргэдээ зовох цагт хаядаггүй юм гэдгийг сайн санадаг, мэддэг байх ёстой. Тэр Орос улсын ерөнхийлөгчийн  нэг  бус удаа мэдэгдсэн “Орос улс хаа ч, хэзээ ч өөрийнхөө иргэдийг хамгаалж бүхий л бололцоогоо дайчилна”  гэсэн  байр суурийг  санууллаа. Тбилис ээлжит  шуугианаа энэ үед сонгосон нь ойлгомжтой. Харин “оросын эсрэг хөзөр” т тэр  аль хэдийнэ өөрийгөө харуулсан, тиймээс  улс-төрийн энэ муу  аргазаль түүнд юу ч авчрахгуй нь ойлгомжтой.