Дэлхийн худалдааны байгууллага сандралд ороод байна. Валютын дайн бол  дэлхийн эдийн засгийн хамгийн том  аюул.Долоо хоногийн дараа  Сеулд эхлэх “Их хорь”-д;зориулж пүрэв гаригт гаргасан тусгай илтгэлд  энэ  тухай нийтэлжээ. Их хорь “-ийн орнууд  бүхэлдээ худалдаанд гаалийн  явуулах бодлогыг ашиглахад эсэргүүцэж байгаа “ гэж  Дэлхийн худалдааны байгууллага онцлов. Ингэхдээ ажилгүйдэл, макроэдийн засгийн тэнцвэргүй байдал, валютын хэлбэлзэл бусад орнуудын засгийн газруудыг өдөөн хатгадаг. Дэлхийн худалдааны байгууллагын шинжээчдийн  үзэж байгаагаар  эдийн засгийг сэргээхэд заналхийлж байгаа дэлхийн санхүүгийн “ хар үүлнүүд” байгаа аж.Энэ хар үүлнээс орох “Бороо” нь хэт их хүчтэй бөгөөд шилжилтийн үеийн болон  хөгжиж байгаа  орнуудын эдийн засгийг улам хямруулна. Олон улсын валютын сангийн эдийн засагч Оливье Бланшар үүнийг ийнхүү зөвшөөрөв. Тэр өнгөрсөн лхагва гаригт  АНУ-ын Төв банк мөнгөний машинаа дахин ажлуулж    “санхүүгийн ширүүн бороо” оруулсанд ийнхүү тайлбар өгсөн юм.  Энэ арга хэмжээ активаар хангагдаагүй мөнгөний массыг 600 тэрбум доллараар өсгөнө.  Энэ нь хөгжиж байгаа орнуудад маш их мөнгөний урсгал бий болгоно. Тэдний валют мэдээж өснө.  Энэ тохиолдолд ээлжит үнэ өсгөсөн хөрөнгө оруулалтуудаас аваад валютыг бууруулах  нэмэлт арга хэмжээнүүд зайлшгүй юм. Урвал дараалсаар. Зах зээл нь бүрдэж буй орнууд Бразилис аваад Өмнөд Солонгос долларын ханшны өсөлттэй тэмцэх шинэ арга хэмжээг авахаар далайлгаж байна. Энэ нь валютын ханшийг дээш нэмэгдэхэд хүргэж,  үнийн өсөлт сэрэмжийг бий болгож байна.

 

АНУ, БНХАУ  хоорондын тус тусын  валютын ханшаа тогтоох нарийн төвөгтэй асуудал хоёр орны асуудлаас халиад байна. Сеулд болох дээд хэмжээний уулзалт дээр Бразиль улс валютын  тусгай индекс байгуулах талаар санал оруулахаар зэхэж байна.Үүнийг хэрэгжүүлсэнээр эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд валютын курсыг бууруулдаг орнуудыг илрүүлэх юм.  Өнөөдөр Бразили улс дэлхийд валют солилцооны ханшаар тэргүүлэн явдаг байна.  Харин  юань , долларын хувьд бол  энэ хоёр нь дэлхийн валютын зах зээл дээр шинээр хуваарилалт хийж таарна гэж Алс Дорнодын институтын орлогч захирал Сергей Лузянин ярьж байна. Юань , долларын хооронд өрсөлдөөн бол байсаар байна. Хэн нь ялах вэ? гэдэгт л байгаа юм.

Хятадын удирдлага бол дэлхийн санхүүгийн бүтцээс яваандаа долларыг халахын тулд  стратегитай , шат дараалалтай  явж байгаа.  Юанийг эсвэл дэлхийн болгох, эсвэл валют болгохыг зорьж байна.  Өнөөдөр энэ асуудлыг хэрэгжүүлэх “юань –бүсийн валют”зорилт тавиад байна. Доллараас татгалзаж, тооцоо хийхдээ бүсийн болон үндэсний валютыг ашиглах нь санхүүгийн эрүүл орчин бий болно гэдэгт олон улс орон итгэж байна. Жишээ нь ,БРИК ийн орнууд буюу Бразили, Орос, Энэтхэг, Хятад улсад худалдааны болон хөрөнгө оруулалтын хамтран ажиллах салбарт  үндэсний валютаар тооцохыг шийдвэрлээд байна. Энэ нь энхийг эрхэмлэгчдийн “валютын дайны” эсрэг хариу биш гэж үү?!  Сеулд болох дээд хэмжээний “Их хорийн “уулзалт үүнд хариулна.