Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ. БНХАУ –ын хооронд хийсэн тив алгасах пуужин болон сансарын пуужин хөөргөх тухай мэдэгдэх хэлэлцээрийг батлах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Энэ тухай Кремлийн хэвлэл мэдээллийн алба өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв.  Орос улсын парламентын хоёр танхим уг хэлэлцээрийг 10-р сарын сүүлээр баталсан ажээ. Хэлэлцээрийн гол зорилго нь   пуужин хөөргөхөд гарч болзошгүй нөхцөл байдлыг урьдчилан сэргийлэх үүднээс     харилцан мэдэгдэх механизмыг бий болгохoд оршино.  Тив алгасах пуужингийн хувьд   өөр чигт 2000 км-ээс хол зайнд  хөөргөх тохиолдолд мэдэгдэж байхаар  тусгажээ.