Тайландад сүүлийн 100 жил гарч байгаагүй далайн шуурга болон үерийн улмаас  157 хүн амь эрсдэжээ. Өнөөдөр Паттани тосгонд сураггүй алга болсон 16 загасчны цогцсыг олсон байна.  10- р сарын 10-нд болсон үерийн улмаас 50 тосгон усан дор орсон. Тайландын зарим газруудаар усны түвшин  гурьан метр хүрээд байна.  Тус орны хөдөө аж ахуйд туйлын их хохирол учруулаад байгаагаас цагаан будааны ургацын 60 % үрэгдэв. Одоогоор эрх баригчид хохирлын тодорхой тоо хэлж чадахгуй байгаа ч ерөнхийдөө 6  тэрбум долларын тухай яригдаж байна. Байгалийн гамшигаас болж янз бүрийн хохирол амссан нийт хүмүүсийн тоо 2О саяд хүрээд байна.