Баасан гаригт өндөрлөсөн Өмнөд-Америк улсын  Гадаад хэргийн сайд Николаса Мадурогийн айлчлалын төгсгөлд Венесуэл Түрк улсын хооронд эрчим хүчний салбарт  хамтран ажиллах  хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ тухай Венесуэлийн албан ёсны мэдэллийн АВН агентлаг уламжлав. Хоёр тал Венесуэлийн нефтийг Түрк улсад нийлүүлэх болон боловсруулах талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан –гэж агентлаг онцлов. Уг баримт бичигт Ориноко голын бүсийн хүнд нефтийг боловсруулахад  Түрк улс хөрөнгө оруулаад зогсохгуй хоёр орны нефть боловсруулах, нефть-химийн аж үйлдвэрийн болон хийн салбарт хамтран  ажиллахаар тусгажээ.