Хэл гэдэг бол зөвхөн мэдээлэл дамжуулдаг, хүлээж авдаг хэрэгсэл биш. Хүний нүд бол хүний сэтгэлийн толь гэж ярьдаг бол хэл, ярьж байгаа тэр ард түмний сэтгэлийн  толь яах аргагүй мөн. Хэлээр л тэр ард түмний мэргэн ухаан, тэнэглэл, хүн төрлөхтний харилцаа, сэтгэл хөдлөл, ертөнцийг үзэх үзэл илэрч байдаг. Оросын алдарт багш Ушинский хэлэхдээ “Хэл гэдэг бол хамгийн амьд, хамгийн баян, нэгэн түүхэн үед амьдарч байгаа ард түмний өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож байгаа бат бэх холбоос билээ” гэж тэмдэглэсэн юм. 11-р сарын 4-нд ажлаа өндөрлөсөн, 4 дэх удаагаа “Оросын ертөнц” сангийн ивээл дор болсон оросын ертөнцийн Их чуулган дээр орос хэл дэлхий дахинд хэрхэн тарж байгаа бараг л бүх учир шалтгааныг авч үзлээ. Орос хэлийг зааж байгаа, сурч байгаа бүхэнд дэмжлэг үзүүлэх нь, ойрын болон алсын гадаад орнуудтай ОУ-ын харилцаж байгаа хамтын ажиллагааны үндсэн чиглэл юм. Энэ удаагийн Их чуулганд дэлхийн 50 гаруй орны орос хэлний төв болон дунд сургуулиудын 200 гаруй захирал, багш нар оролцлоо. Манай сурвалжлагч Людмила Саакян Азийн оруудаас ирсэн зарим нэг оролцогчидтой уулзаж, тэдний улсад орос хэл сурах ажил ямархуу байдалтай байгааг сонирхолоо. Вьетнамын Улсын их сургуулийн оросын төвийн удирдагч Май Нгуен Тует Хоа хэлэхдээ, вьетнам оюутнуудад орос хэл сурах эрмэлзэл маш их байна, харин орос хэлтэй хүнд жуулчлалаас өөр салбарт ажил олоход асуудалтай байна гэлээ. Москвад болж байгаа энэ удаагийн Их чуулганы үр дүнг хатагтай Май, янз бүрийн улсуудад багаа орос хэлний төвүүд туршлага солилцох сайхан боломж гарч байна гэж үзэж байна. Түүнд энэ л их дутагдаж байгаа юм. Бусад оруудын орос хэлний төвүүдийн удирдагчидтай танилцаж, туршлагы нь авч, үнэтэй зөвөлгөө авах сайхан боломжийг энэ Их чуулган надад олголоо. 11-р сарын 12-нд Хошимин хотын Багшийн дээд сургуулийн дэргэд орос хэлний төв нээх гэж байгаа миний хувьд энэ нь маш чухал юм. Энд хуримтлуулсан туршлага, олж авсан зөвлөлгөөний дагуу шинэ төвийнхөө ажлыг үр ашигтай болгоно гэдэгт би итгэлтэй байна гэж тэр хэллээ. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор орос хэлний төвийн удирдагч Готовын Туяа, сүүлийн 10 жил Монгол улсаас орос хэл бараг л бүрмөсөн “явчих” дөхсөн гэж бидэнд ярьсан юм. Монгол улсын нутагт саяхан ураны их нөөц илэрүүлсэн, үүнийг Орос, Япон болон бусад улсууд сонирхож эхэлсэн, үүнээс үүдэн орос хэлний мэдлэг шаардагдаж эхэлсэн юм. Түүний багшилдаг Их сургуульд 4500 оюутан орос хэл сурч байгаа бөгөөд хичээлийн хөтөлбөрийн заавал сурах хичээлд орос хэл ордог гэж тэрээр бахархалтайгаар ярилаа.Орос хэлийг чанартай зааж, оюутнуудыг орос хэл, орос соёлд дуртай болгохын тулд орос хэлний багш нарыг ОУ-д туршлага судлуулж мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй байна. Миний бодлоор орос хэл сурах сонирхолыг өдөөж болно, жишээ нь, багш нар нь сурч байгаа хэлнийхээ төрлөх орон, төрлөх хэл, соёлд нь халуун хайртай байх ёстой. Ингэхийн тулд тус улсад ойрхон, ойрхон ирж байх ёстой. Би өөрөө гэхэд Орос улсад 20 жилийн өмнө л ирж байсан. Ямар их өөрчлөгдөө вэ? Хэл мөн л амьд организм шиг нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүдийг өөртөө шингээж авдаг. Хэрвээ үүнийг мэдэхгүй бол гадаад хэлийг сайн заадаг гэсэн өндөр нэр төрийн хойноос хөөцөлдөөд ч хэрэггүй... гэж Готовын Туяа ярилаа. Японы Сока Их сургуулийн орос хэлний тэнхимийн эрхлэгч Сэйдзи Сасаки, одоо японы оюутнуудын орос хэл сурах сонирхол эрс буурч байна гэж харамсан ярилаа. Японы нийгэмд орос хэлний хэрэглээ хязгаарлагдмал байгаад учир нь оршиж байна гэж тэр үзэж байна: Хятадыг бодвол ОУ-д одоохондоо Япон улстай эдийн засгийн хэлхээ холдбоо болон хамтарсан төслүүд бага байна. Ганцхан орос хэлний мэдлэгтэйгээр ажил олоход амаргүй. Гадаад хэлийг сурах ямар нэгэн хүчтэй хөшүүрэг хэрэгтэй. Хуучны Толстой, Достоевский гэсэн хөшүүргүүд одоо урьдын байсан шигээ ажиллахгүй болоод байна. Одоо дэлхий дахин эрчимтэй хөгжиж байна, дэлхийн залуучууд маш идэвхитэй харилцаж эхэллээ. Ямар нэг гадаад хэлийг сурахын тулд залуучуудын ярьдгаар, ямар нэгэн сонирхол татсан “фишка” хэрэгтэй байна.. гэж тэр ярилаа. Энэ үнэхээр үнэн юм. Жишээ нь ЗХУ-ын үед залуучууд “Битлз” хамтлагын дууны үгийг сурахын тулд л нийтээрээ англи хэл сурахаар дайрцгааж байсан. Ардчилсан Орос улс, тэр үед бүх талаараа “хаалттай” байсан коммунист ЗХУ дэлхий дахинд нээлттэй болсон үе, горбачевын “өөрчлөн байгуулалт”,Гагарины сансарт ниссэн үе зэрэгт орос хэлэнд хоёргүй сэтгэлээр хандаж байсан билээ. Орос хэлийг сурах сонирхолыг өдөөх ямар шинэ хөшүүрэг байх ёстой вэ? Энэ асуултанд хариулахын тулд “Оросын ертөнц”сан ойрын үед маш идэвхитэй ажиллах шаардлагатай байна.