АНУ-ын Сенатын олон улсын хороо СДЗ-ийн шинэ гэрээг батлах явдлыг “хойшлуулашгүй шаардлагатай” амин чухал зүйл гэж үзэж байна. Үүнийг энэ оныг дуусахаас өмнө хийнэ гэж бид итгэж байна гэж тус хорооны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Женнифер Берлин мэдэгдлээ. Энэ гэрээ “Америкийг аюулгүй болгож байгаа” учир АНУ-ын цэргийн дээдсүүд түүнийг батлахыг санал нэгтэй дэмжиж байгаа юм. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд хоёр орны ерөнхийлөгчид энэ оны 4-р сард гарын үсэг зурсан билээ. Энэ гэрээнд хоёр орны цөмийн цэнэгт хошууг гуравны нэгээр хорогдуулахаар заасан билээ.