Куб, Пакистан улсуудад зорчигч тээврийн онгоцнууд осолдлоо. Сантьяго-де- Куба хотоос Гавань руу нисэж явсан онгоцонд 68 хүн байжээ. Тэд бүгдээрээ амь насаа алдсан байна. Тухайн үед авсан зурган дээрээс хархад, онгоц газар мөргөж унаад хэдэн хэсэг болж дараа нь шатсан байна.Пакистаны Карачи хотын олон улсын онгоцны буудал дээр, хувийн компанийн жижиг онгоц нисэж чадалгүй дэлбэрсэн байна. 22 хүн амь насаа алджээ. Энэ онгоцны техникийн хангалтгүй байдлаас болж хөдөлгүүр болон зүг чиг заагч хэрэгсэл нь ажиллахгүй болсноос осол гарсан гэсэн урьдчилсан таамаглал байна.