Ерөнхийлөгч Д. Медведевийн Курилийн арлуудад хийсэн айлчлалын талаархи Япон улсын эсэргүүцлийг Холбооны зөвлөлд ойлгохгүй байна. ОУ-ын парламентын дээд танхимын дэд дарга Александр Торшин, тус улсын төрийн тэргүүн ОХУ-ын нэг субьектдээ л айлчилсан хэрэг, энд ямарч хийрхэл байхгүй ёсгүй гэж тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Курилийн бусад арлуудад айлчлахыг Дээд зөвлөл дэмжиж байна гэж сенатч хэлсэн байна. Даваа гаригт Д. Медведев Кунашир арал дээр очсон бөгөөд Япон улс үүнтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Япон улс Өмнөд Курилийн арлуудыг өөрийн “хойд нутаг” гэж нэрлэдэг юм. Дэлхийн 2-р дайны дүнгээр энэ арлууд ЗХУ-ын мэдэлд шилжсэн бөгөөд оросын энэ нутаг НҮБ-ийн дурэм болон олон улсын хууль эрхийн актуудаар баталгаажуулагдсан билээ.