Орос улсад 11-р сарын 4-7-нд намрын богино амралт болж байна. Энэ амралт Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулсан бүх ардын өргөн зугаалгаар эхэллээ. Энэ баяр 1612 оноос эхтэй бөгөөд тэр үед ардын чөлөөлөх хөдөлгөөн Москваг харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Энэ өдрүүдэд Оросын том, жижиг хотуудад соёл, спортын амьдрал буцлаж байна. Оросын алдарт төгөлдөр хуурч Антон Рубинштейнд зориулсан “Арт-ноябрь” наадам Москвад нээгдлээ. Санкт-Петербургийн “Эрмитаж” музейд парисын Помпиду төвийн зургийн үзэсгэлэн нээгдэж байна. Брянск хотын шилдэг цэнгэлдэх хүрээлэнд багаараа хүч үздэг тоглолтын сонирхогчид цугларлаа. Волгоград хот энэ өдрүүдэд зөгийн балаар бялхаж байна. Учир нь тэнд Бүх оросын зөгийчдийн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм.