Афганистан дахь тактикаа өөрчлөхийг НАТО-д Орос улс уриаллаа. НҮБ-д суугаа ОУ-ын байнгын төлөөлөгч Витилий Чуркин энэ ажиллагаа үр дүн муутай гэж нэрлээд терроризмын эсрэг ажиллагаа юуны өмнө хэт даврагсадыг устгахад чиглэгдсэн байх ёстой гэж хэллээ. Тэднийг байлдааны талбараас шахснаараа НАТО, тэдэнд байлдах чадвараа хадгалах, тус улсын бусад нутагт хүчээ хувиарлах боломжийг тавьж өгч байна гэж Чуркин тэмдэглэлээ. Афганистанд явуулж байгаа алан хядах ажиллагааг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр бол мансууруулах бодисны наймаа гэдэг үүднээс мансууруулах бодисны үйлдвэрлэлтэй Кабулын засгийн газар болон эвслийн удирдлага шийдвэртэй тэмцэх ёстой гэж Чуркин онцлон тэмдэглэлээ.