АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Азийн орнуудаар хийх 10 өдрийн айлчлалаа өнөөдөр эхлэнэ. Энэ удаа тэрээр Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос, Япон улсуудаар айлчилна. Японы Иокогама хотод 11-р сарын 14-нд болох АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд тэрээр Орос улсын ерөнхийлөгч Д. Медведевтэй уулзана. Орос улсыг ДХБ-д элсүүлэх болон цөмийн аюулгүй байдлын асуудлуудыг ерөнхийлөгчид авч хэлэлцэнэ. АНУ, Орос улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт үр бүтээлтэй болно гэдэгт Обама итгэж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Майкал Хаммер тэмдэглэлээ. Ерөнхийлөгчид СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлах талаар мэдээж хэрэг ярилцах болно. АНУ-ын Конгрессоор тус гэрээг энэ оныг дуусахаас өмнө батлуулахыг Обама ихэд хүсэж байгаа гэж Хаммер хэлсэн байна.