Өнөөдөр Москвад Виктор Черномырдиныг оршуулж байна. Яруу тод улс төрч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн тэрээр хүнд өвчний улмаас 72 насандаа 11-р сарын 3-нд таалал төгссөн юм. Салах ёс гүйцэтгэх ёслол пүрэв гаригт засгийн газрын байранд эхэлсэн бөгөөд урьд шөнөжингөө үргэлжилсэн байна. Иргэний салах ёс гүйцэтгэх цуглаанд өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев оролцоно. Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл хойтохыг нь уншсаны дараа Виктор Черномырдиныг Новодевичьевийн оршуулгын газар гэргийгийнх нь дэргэд нутгаглуулна. Засгийн газрын ерөнхий сайдын албыг 6 жил хашсан 1990-ээд онд Черномырдин ихэд нэрд гарсан юм. Энэ “дээд амжилтыг” одоохондоо хэнч эвдээгүй байна. Түүнийг ерөнхий сайд байхад Орос улсын шинэхэн түүхийн хамгийн хүнд, хэцүү ээдрээтэй үе байсан юм.