Орос, Монгол улсуудын хувиараа бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон ажил хэрэгч хэлхээ холбоог өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол улстай хамтарч ажиллах ажил хэрэгч Зөвлөл шинэ байгууллагын үндсэн зорилт мөн. Өөрийн ажлаа нийгмийн үйл ажиллагаагаар эхлэх ёстой Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал Москвад 11-р сарын 3-нд боллоо. Зөвлөлийн даргаар “Ростехнология” нэгдлийн ерөнхий захирал Сергей Чемезовыг санал нэгтэй сонголоо. Энэ хүний нэрийг Монгол улсад сайн мэднэ, учир нь тэрээр уулын баяжуулах “Эрдэнэт” комбинат, “Моголросцветмет” орос, монголын хамтарсан компаниудйн зөвлөлийн оросын хэсгийн дарга байсан юм. Монгол улстай хамтран ажиллах Ажил хэрэгч зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал өндөрлөсний дараа ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Евгений Примаков, манай тусгай сурвалжлагчид ийнхүү ярьсан юм: Урьд нь гадаад орнуудтай харилцах эдийн засгийн харилцаа зөвхөн засгийн газар хоорондын комиссийн түвшинд явдаг байсан юм. Одоо бид үйлдвэрлэл эрхлэгч эздийн түвшинд хамтын ажиллагааг явуулахыг зорьж байна. Дэлхийн 62 орны бизнесийн төлөөлөгчид бидэнтэй яг ийм Ажил хэрэгч зөвлөлийн  хүрээнд хамтран ажиллаж байна. Тэд ажил хэрэгч зөвлөлгөөн явуулж, аль нэг улсаас өөр улсад хэрэгжүүлж болох хамтарсан төслийн талаар саналаа солилцдог юм. Иймэрхүү “Зөвлөлүүд” үр бүтээлтэй ажиллаж байна гэж баттай хэлж чадна. Харин Монгол улстай ийм зөвлөл байгуулсан явдал Орос улс, тус улстай хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна. Монгол улс бол бидний мөнхийн хөрш. Орос, Монгол улсуудын төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болсон бага дунд бизнесийг хөгжүүлэх хүрээнд бид бүх талын харилцааг хөгжүүлэх ёстой гэж Евгений Примаков онцлон тэмдэглэлээ. Хамтын ажиллагааны ажил хэрэгч Зөвлөлийн үүсгэн байгуулагчдын хурал дээр тэмдэглэснээр оросын бага дунд бизнесийн замыг Монгол улсад нээх нь өнөөдрийн үндсэн зорилт болоод байна. Энэ чиглэлд эхний алхам аль хэдийнээ хийгдээд байна.