Хувиараа үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэстэн дамнасан компаниудыг багтаасан бизнесийн бүх чиглэлийг хамруулж, нано технолог дээр суурилсан бүрэн төгс салбарыг Орос улсад байгуулах шаардлагатай байна. РУСНАНОТЕХ-2010 олон улсын нано технологийн 3-р форум дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Орчин үеийн шинжлэх ухааны онцлог салбар болох нано технологт орос улсад хэдхэн жилийн өмнөөс л анхаарал хандуулах болсон юм. Дэлхийн туршлагыг задлан шинжлээд, орос хүний чихэнд нэг л содон сонсогдох “РОСНАНО” нэртэй компани байгуулж энэ чиглэлийг хөгжүүлж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар нано технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаараа орос улс дэлхийд 4-рт орж байна. Нано технологт 10 тэрбум доллар оруулаад байна, гэхдээ саад тотгор байсаар л байна гэж д.Медведев ярьж байна: Бид заримдаа юу байгуулж болох вэ?, юу байгуулж болохгүй вэ? гэх мэтийн илүү үгэнд их цаг алдах юм. Шууд ойлгоод л урагшаа зүтгэх хэрэгтэй. Бид хэдий хурдан үүнийг хийнэ вэ, тэдий чинээ л манай эдийн засагт сайн болно шүү дээ! Дэлхийн нано технологийн нийгэмлэгт Орос улс нээлттэй байна. Манай хөгжлийн хүрээлэнгүүд  өөрсдийн төслөө гадаадад гаргасаар байна. РОСНАНО хоёрхон жилийн дотор 94 төслийг сайшаагаад байна. 300 төслийн өргөдлийг хүлээж аваад судлаж байна. Нано технологийн хүрээнд ирээдүйтэй боловсруулалт хийж багаа эрдэм шинжилгээний хамт олон манайд цөөнгүй байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Үүнээс гадна РОСНАНО-д мэргэжлийн компаниудын активыг болон технологийг худалдаж авах боломж бий болсон гэж Медведев хэллээ. Орос улсын нано технолог ашиглах анхны завод Ярослав мужид ажиллаж эхэлсэн. Энэ оны дуустал ийм заводуудыг Санкт-Петербург, Москва хотуудад  барихаар төлөвлөж байна. РОСНАНО-гийн тусламжтайгаар манай орны 30 бүс нутагт нано технолог ашиглах хуучин үйлдвэрүүдийг шинэчлэх, шинээр үйлдвэр барих ажлыг амжилттай хийж байна. 2015 он гэхэд дэлхийн нано технологийн зах зээлийн 3%-ийг Орос улс эзлэх ёстой гэж Д. Медведев үзэж байна.