Орос улс 11-р сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдрөө тэмдэглэж байна. Энэ, улсын чанартай баяр өвөг дээдсийнхээ дуудлагад үнэнч байгаагын билиг тэмдэг болж байгаа юм. Дөрвөн зууны тэртээ их үймээн самуун, хэрүүл маргааныг даван туулж оросууд харийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадсан билээ.Тэгээд бүх ардын Сүмд эх орныхоо цаашдын хувь заяаг тодорхойлсон юм. Эх орны хувь заяа иргэний эв нэгдэл, ард түмний нягтралаас шалтгаална гэдгийг өнөөдөр ч сайн ойлгож байна. 1612 онд Орос улс тэр чигээрээ нэг том байлдааны талбарыг санагдуулж байлаа. Тус улсын баруун нутгийн ихэнх хэсгийг дайсагнагч хөршүүд эзлэж авсан. Москваг польшийн эзлэн түрэмгийлэгчид эзлэж авсан байсан юм. Нэгдсэн Орос улс задарч өөрийгөө өргөмжилсөн олон хаад, ноёд гарч ирсэн байлаа. Улс орон мөхлийн ирмэгт тулсан байсан гэж Оросын түүхийн хүрээлэнгийн захирал Андрей Сахаров ярьж байна: Тэр үед түүхийн эрс эргэлт, тархай бутархай байдал, оюун ухааны хоосролт, ёс суртахууны мөхөлт, урвалт, хомхойролтын үе байсан боловч ард түмний шилдэг хөвгүүд боссон юм. Зөвхөн хувийн ашиг хонжооны төлөө амьдраагүй, орос нутгийнхаа төлөө сэтгэл зүрх нь өвдсөн тариачид, худалдаа, аж үйлдвэрийнхэн, ноёд вангууд зориглон босцгоосон юм. Тэд асар олуулаа байсан юм. Эд бол оросууд, Повольжийнхон, Хойд нутгийнхан, нийгмийн янз бүрийн давхрагынхан байсан. Эд бүгдээрээ ард түмэн юм. Ард түмэн өөрийн нэрт төлөөгчид Минин, Поржарский, Трубецкий нарын удирдлагын дор тэмцсэн юм. Трубецкийг мартаж болохгүй учир нь тэрээр ард түмний эрх чөлөөний хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг байсан юм. Эдгээр хүмүүс харийн эзлэн түрэмгийлэгчдийг бут цохисон юм. Тэд Эх орноо хайрлан хамгаалж аварч чадсан билээ гэж Андрей Сахаров ярилаа. 1612 оны 11-р сарын 4-нд арт түмний чөлөөлөх хөдөлгөөн Москва хотыг харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн билээ. Үүнээс хойш хэдхэн сарын дараа Кремлийн Успенийн сүм хийдэд харьяалагддаг Земийн дугананд бүх язгууртнуудын төлөөлөгчид цугларч Орос улсын хааныг сонгож, цэцэглэн хөгжих хүчирхэг ирээдүйн улсын үндэс суурийг тавьсан билээ. 17-р зууны дунд үеэс эхлэн нийслэл хотыг чөлөөлсөн дурсгалыг хүндэтгэж Орос улсад жил бүрийн 11-р сарын 4-нд, Казанийн Дарь эхийн баярыг тэмдэглэдэг байжээ. Энэ Дарь эхийн хөрөгийг залсан оросын цэргийн хороонууд Москвагийн эзлэгдсэн нутгийг чөлөөлсөн билээ. Бүх ард түмний энэ баярыг зөвлөлт засгийн үед таслан зогсоосон юм. 2005 онд, улсын чанартай энэ баярыг сэргээсэн бөгөөд хуанли дээр Ард түмний эв нэгдлийн өдөр гэж тэмдэглэсэн билээ. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харвал энэ баяр жинхэнэ утгаараа “ард түмнийх” болж чадаагүй байна. Учир нь оросын нийгмийн ихэнх хэсэг нь 1917 оны октябрийн хувьсгалын баяр 11-р сарын 7-ны өдрийг тэмдэглэсээр байна. Ямар нэгэн баяр бүх ард түмнийх болохын тулд нилээд удаан цаг хугацаа шаардлагатай байдаг гэж оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Леонид Решетников үзэж байна: Хувьсгал болсны дараа 11-р сарын 7-нд баярлах болсон. Энэ баярыг ард түмнээр тэмдэглүүлж сургахын тулд арван жил шаардагдсан. Ямарч шүүмжилгүйгээр дуугүй тэмдэглэхийг сургасан юм. Хэрвээ шуумжлэлтэй хандах юм бол хорих лагерь явуулчихна. Одоо бид 11-р сарын 4 баяр мөн үү? биш үү? гэж амгалан тайван маргалдаж байна. Хамгийн гол нь Орос улсын сэргэн мандалтыг тойрон нягтрах ёстой юм. Энэ агуу их зорилгыг ард түмэн бага багаар ойлгож эхлээд байна. 11-р сарын 7-ны баярыг тогтоосон хүмүүс үүнээс өмнө байсан бүх баярыг өөрчилсөн юм. Хүч хэрэглэх маягаар, 15-20 сая хүнийг устгах замаар энэ баяруудыг өөрчилсөн боловч түүхэн утга учраараа энэ баярууд мөнхийнх байсан билээ. 11-р сарын 4-ний энэ баярыг сэргээсэн оросын оюун санааны буюу шашны тэргүүнүүд, нийтлэг ирээдүйтэй, нэг түүхэн хувь заяатай нэг ард түмэн, нийгмийн янз бүрийн давхрагт харьялагддаг, янз бүрийн шашин шүтдэг, олон ястан үндэстний ард түмэн гэдгээ мэдрэх ёстой “Сайн үйлсийн өдөр” гэдэг нэртэй баяр болгоё гэж эх орон нэгтнүүдээ уриалж байсан билээ.