Орос улсын ерөнхий сайд асан Виктор Черномырдинтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа Борис Ельцины оршуулгатай яг ижил хэмжээнд байна. Энэ тухай ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Салах ёс гүйцэтгэх ажиллагаанаас “ерөнхий дээд командлагчтай” гэсэн хэсэг л орохгүй. Олон нийтийн төлөөлөгчид, гадаад орны зочид, төрийн удирдагчид оролцох иргэний салах ёс гүйцэтгэх ажиллагаа 11-р сарын 5-нд болно. Оршуулгын ажиллагаа Новодевичьевийн оршуулгын газар болно.