Тверь, Владивосток, Тихвин хотуудыг “Яруу алдарын хот” болгох тухай зарлигт Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Дэлхийн 2-р дайны үед эдгээр хотыг хамгаалагчид Эх орноохоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө эрэлхэг зоригтой тэмцэж баатарлаг гавьяа байгуулсны төлөө энэ хүндэт цолыг олгосон байна.