Москва өнөөдөр  оросын нэрт улс төрч Виктор Черномырдинтэй салах ёс гүйцэтгэж байна. ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн талаар хамтран ажиллах асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, засгийн газрын ерөнхий сайд асан, Орос улсаас Украин улсад сууж байсан элчин сайд тэрээр хүнд өвчний улмаас өчигдөр 73 насандаа таалал төгссөн юм. Болжморын уулан дахь Оросын засгийн газрын хүлээх авах байранд салах ёс гүйцэтгэх ажиллагаа 16 цагт эхлэнэ гэж Россия-24 суваг мэдээллээ. 11-р сарын 5-нд Новодевичьевийн оршуулгын газар түүнийг нутаглуулна. Орос улсын шинэхэн үеийн түүх Виктор Черномырдины нэртэй салашгүй холбоотой билээ. ЗХУ задарсны дараа хамгийн удаан ерөнхий сайд байсан хугацаагаараа тэрээр дээд амжилт тогтоосон хэвээрээ байна. Виктор Черномырдиний ерөнхий сайд байх хугацаанд улс орон болон оросуудын хувьд хүнд сорил туршилт болсон Орос улсын түүхийн зөвлөлтөөс хойшхи үеийн хүнд, хэцүү үеийг туулсан билээ.