Гадаадад байгаа оросууд бусдад уусахыг одоо хүсэхгүй боллоо. Орос хүн байна гэдэг тийм ч ичгүүртэй хэрэг биш боллоо. Гадаадынхан дотор оросын сонгодог зохиолыг болон орчин үеийн Орос улсыг сонирхох явдал нэмэгдэж байна. Москвад болсон “Оросын ертөнц” их чуулганд оролцогчид үүнийг батлаж өглөө. Энэ, их чуулганыг зохион байгуулсан ижил нэртэй сан 3 жилийн дотор гадаадад зуу гаруй орос хэлний төвийг байгуулсан байна. Жишээ нь, Польш улсад одоо орос хэл хоёрдугаарт англи хэлний дараа орж байна. Тэгэхэд хамгийн сайн харилцааны үед ч 3-т ордог байсан билээ. Францд барааны үнийг оросоор бичдэг болсон байна. Швейцарьт орос хэлтэй хүнд хамгийн сайн ажлууд олдож байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн олон улсын соёлын хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, өнөөдөр орос хэлийг Пушкин, Достоевский, Есенин, Блокын хэл гэдэг утгаар нь биш хүн өөрийгөө нээж ажиллаж болох орны хэл гэдэг утгаар нь сурж байна гэж хэлжээ.