Оросын ерөнхийлөгч Д. Медведевийн өөрийн нутаг Өмнөд Курилийн арлуудад айлчлаж очсон асуудлыг Токио хүндрүүлсээр байна. Японы төр засгийн эвлэршгүй чиг шугам баримтлагчид, Орос улсыг ДХБ-д элсэх асуудалд саад тотгор учруулах, хамтарсан төслүүдийн санхүүжүүлэлтийг зогсоох зэрэг хориг арга хэмжээ авахыг санал болголлоо. Орос улстай эдийн засгийн хамтын ажиллагаа Япон улсын хувьд маш чухал байгаа учир эдгээр саналыг хүлээж аваагүй байна. Сайд нарийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ёсито Сэнгоку, японы элчин сайд Москвад хэзээ эргэж ирэх товыг хэлэхээс татгалзлаа. Япон улс байнга өнгөлзөж байгаа Өмнөд Курилийн 4 арал, дэлхийн 2-р дайны дүнгээр ЗХУ-ын мэдэлд шилжсэн юм. Орос улсын энэ нутгийг НҮБ болон олон улсын бусад хууль эрхийн актуудаар баталгаажуулсан билээ.