Мансууруулах бодистой хийх хамтын тэмцэлээ чанаржуулах хэрэгтэй байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай нар үзэж байна. Тэд утсаар ярилцахдаа, героин болон морфин үйлдвэрлэдэг 4 лабораторыг устгасан саяханы ажиллагааны тухай ярилцсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Бас устгасан “түүхий эд нь” 200 сая тун хийхэд хүрэлцээтэй байжээ. Мансууруулах бодис үйлдвэрлэгчидэд нэг тэрбум долларын хохирол учруулсан байна. Энэ ажиллагааны явцад АНУ, Орос, Афганистан улсуудын мансууруулах бодистой тэмцэх тусгай албад анх удаагаа хамтран ажилласан байна. Тус бүс нутаг болон Афганистаны асуудлыг шийдвэрлэхэд Орос улсын үүргийг дээшлүүлэх, тус улстай хамтын ажиллагааг цаашид идэвхижүүлэх шаардлагатай байна гэж Карзай мэдэгдсэн байна.